+976 72221117
EN | MN
Мэдээ

✅МОНГОЛД ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ БҮС НУТГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН УРСГАЛТАЙ ШУУД ХОЛБОНО.

✅МОНГОЛД ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ БҮС НУТГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН УРСГАЛТАЙ ШУУД ХОЛБОНО.

Монгол Улсын Засгийн газар 2026 онд Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (КАРЕК/CAREC)-ийг ахалж буй бөгөөд, тус хөтөлбөрийн түүхт 25 жилийн ойн хүрээнд Сайд нарын бага хурал, Хөгжлийн түншүүдийн яриа хэлэлцээр, Бизнес форум, Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн форум зэрэг өндөр түвшний цуврал арга хэмжээг Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

АРЕК ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД 25 ЖИЛД 57.9 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙГДЖЭЭ

2001 онд эхэлсэн КАРЕК нь өнөөдөр Афганистан, Азербайжан, БНХАУ, Гүрж, Казахстан, Киргизстан, Монгол Улс, Пакистан, Тажикистан, Туркменистан, Узбекистан 11 улс болон хөгжлийн түншүүдийг нэгтгэсэн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны механизм болон өргөжөөд байна.

2001-2025 оны хооронд КАРЕК-ийн хүрээнд 300 бүс нутгийн төсөлд нийт 57.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгджээ. Үүнээс 19.7 тэрбум ам.долларыг Азийн хөгжлийн банк, 26.5 тэрбум ам.долларыг бусад хөгжлийн түншүүд, 11.7 тэрбум ам.долларыг КАРЕК-ийн орнуудын Засгийн газрууд санхүүжүүлсэн байна. Эдгээр хөрөнгө оруулалтаас Монгол Улсын авто замын салбарт AH3 болон AH4 авто тээврийн коридорыг барьж байгуулсан нь Евроазийн худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх суурь болоод байна.

МОНГОЛ УЛСЫН ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРТ ХИЙГДСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Монгол Улс КАРЕК хөтөлбөрт 2003 онд нэгдсэнээс хойш бүс нутгийн тээврийн холболт, авто зам, хил, боомт, худалдаа, логистикийн дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлээд байна.

Монгол Улсыг БНХАУ, ОХУ болон Төв Азийн зах зээлтэй холбох олон улсын авто замын коридорууд, баруун бүсийн замын сүлжээ, хил нэвтрэх цэгүүдийн шинэчлэл болон Замын-Үүдийн логистикийн төв зэрэг төслүүдийг чухал ач холбогдолтойг дээр дурьдсан. Мөн Замын-Үүдийн логистикийн төв ашиглалтад орсноор экспорт, импортын өсөн нэмэгдэж буй ачааг тээвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, транзит тээврийн саатлыг бууруулах боломж бүрдээд байгаа.

Хурлаар КАРЕК-ийн 25 жилийн хамтын ажиллагааны үр дүнг дүгнэж, КАРЕК 2030 стратегийн хэрэгжилт, 2030 оноос хойших алсын хараа, ногоон болон дижитал эдийн засгийн коридор, хувийн хэвшлийн оролцоо, бүс нутгийн нийтийн бүтээгдэхүүн, тогтвортой, тэсвэртэй, хүртээмжтэй өсөлт зэрэг дараагийн үеийн тэргүүлэх чиглэлийг хэлэлцэв.

Хурлын гол үр дүнгийн нэг нь КАРЕК-ийн 25 жилийн ойд зориулсан “Улаанбаатарын тунхаглал”-д CAREC 2030 стратегийг дахин баталгаажуулж, CAREC 2050 алсын хараа руу чиглэсэн хамтын ажиллагааны суурь тавигдсан гэж үзэж байна.

Хурлын үеэр ЗТЯ-ны ТНБД М.Баярмагнай хөгжлийн түншүүд болон олон улсын байгууллагуудтай ажил хэргийн уулзалтууд хийв.

Форумын эхний өдөр “Scaling Up Investment – Driving Infrastructure Transformation” сэдвээр цэвэр эрчим хүч ба бүс нутгийн эрчим хүчний холболт, ухаалаг тээвэр ба логистик, чухал ашигт малтмал ба боловсруулах үйлдвэрлэлийн үнэ цэнийн сүлжээ гэсэн гурван үндсэн чиглэлд хөрөнгө оруулалтын боломжийг хэлэлцсэн бол хоёр дахь өдөр “Mongolia in the Regional Spotlight” сэдвийн хүрээнд Монгол Улсын startup ecosystem, entrepreneurship, AI readiness, SME development, мөн Монгол Улсыг бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын зангилаа болгон хөгжүүлэх боломжийг хэлэлцэн, зам, тээврийн салбар идэвхтэй оролцон, цаашдын хамтьын ажиллагааны боломжуудаа ярилцав.

ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРТ ХҮЛЭЭЖ БУЙ ҮР ДҮНГЭЭС

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг КАРЕК-ийн цаашдын хөгжлийн бодлогод тусгана. Улаанбаатарын тунхаглал болон CAREC 2050 алсын хараатай уялдуулан Монгол Улсын тээвэр, логистикийн тэргүүлэх чиглэлийг бүс нутгийн урт хугацааны бодлого, хамтын ажиллагаанд илүү нягт тусгах боломж бүрдлээ.

Монголын төслүүдийг бүс нутгийн хөрөнгө оруулалтын урсгалтай шууд холбоно. Тээвэр-логистикийн коридорын эдийн засгийн үр өгөөж өндөртэй төслүүдийг АХБ, бусад хөгжлийн түнш, олон улсын санхүүгийн байгууллага болон хувийн хөрөнгө оруулагчдад танилцуулж, санхүүжих замаар хэрэгжүүлэх.

Монгол Улсын газарзүйн байршлыг эдийн засгийн давуу тал болгох боломжийг нэмэгдүүлнэ. Монгол Улсыг зөвхөн хоёр хөршийн дундах транзит орон бус, Зүүн Ази–Төв Ази–Европыг холбосон худалдаа, тээвэр-логистик, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын зангилаа болгон хөгжүүлэхэд КАРЕК-ийн коридор, бүс нутгийн хамтын ажиллагааг ашиглах боломж нэмэгдэнэ.

                                                                                                                                           ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМ

Хуваалцах: